Тэрээр хүүхдийн эрхийг хамгаалах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийг дэмжин ажилладаг бөгөөд энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн "Таблеттай багш” хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, таблетад суурилсан гэр бүлд бага насны хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжих сургалтын багцуудыг хүлээлгэн өгч байсан билээ. Цаашид тэрээр хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах юм.