Мөнх тогтвортой хөгжил сангийн санаачлагаар монцемент билдинг материалс компанийн санхүүжилтээр шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний сургуулийн электроникийн лабораторийг сэргээн засварлан бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.
Тус ангид шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамгийн олон оюутан хичээллэдэг бөгөөд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж байгаа робоконы анги юм.