Монполимет групп нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн оюутнууддаа батламж болон сургуулиа төгсөөд группийн салбар компаниудад ажиллах ажлын байрны урилгыг гардуулан өглөө.
Сонгон шалгаруулалтыг дүнгийн голчоос илүүтэйгээр нийгмийн идэвх оролцоо, хувь хүний хандлага, багаар ажиллах чадвар зэргийг нь онцлон харсан. Энэ удаагийн тэтгэлгийн нэг онцлог нь их, дээд сургуулийн 3, 4 дүгээр дамжааны оюутнуудад зориулсан бөгөөд сургуулиа төгсөөд эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй оюутан залууст урам зориг өгөхийг зорьсон. Тэрчлэн энэхүү тэтгэлэгт тэнцсэн оюутнууд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад Монполимет группийн үүд хаалга нээлттэй байх болно.