Хүүхэд хамгаалал

“Ид шидийн орон” төсөл

Өмсөх хувцас, идэх хоол, амьдрах орон байраар гачигдаж, эрүүл аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй бяцхан хүүхдүүдийн эрхийг хамгаалах зорилготойгоор “Лантуун дохио” ТББ нь санаачлан хэрэгжүүлдэг.

2017 онд “Ид шидийн орон 1”-д хандив өргөж, 2018 оны шинэ жилээр “Ид шидийн уут” аяныг дэмжиж бяцхан хүүхдүүдэд амны хаалт, амин дэм тараасан. 2019 онд “Ид шидийн орон 2”-ийг мөн дэмжиж бүтээн байгуулалтад дахин нэгдсэн. Бидэнд зориулж “Ид шидтэй хамт олон” батламж гардуулсан “Лантуун дохио” ТББ-ын хамт олондоо баярлалаа.



Дээш