2016-2018 онд Сонгинохайрхан дүүргийн огт цэцэрлэггүй хороо болох 43-р хороонд ашиглагдаагүй удсан Ахуй үйлчилгээний төвийн барилгын зориулалтыг өөрчлөн, иж бүрэн засварлаж 150 хүүхдийн хүчин чадалтай, гэр хороолол дундах анхны эко шийдэл бүхий 252-р цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж, улсад хүлээлгэн өгөв. Ингэснээр тус хорооны 18 иргэнийг ажлын байраар хангаж, 150 аав, ээжүүд ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн юм. СӨБ-н сургалтын орчны MNS5420-12:20 Стандартын дагуу барилга, байгууламж, өрөөний зохион байгуулалт, тохижилтыг хийж бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөв.