Тэд хичээл төлөвлөлт, сурагчдын сурлагын ахицыг үнэлэх зэргээр хиймэл оюуныг сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Эдгээр багш сумынхаа 200 гаруй сурагчид өөрсдийн сурсан мэдлэг, чадварыг түгээн дэлгэрүүлнэ.
Дээрх хамтын ажиллагааны хүрээнд Өргөн сумын сургуульд цахим анги тохижуулж, багш, сурагчдад цахимаар сургах, сурах боломжийг бүрдүүлнэ.
Энэ удаагийн сургалт нь аймгийн хэмжээнд хиймэл оюуны чиглэлээрх анхны сургалт болж, багш нар түрүүлж хамрагдсанд баяртай байгаагаа илэрхийллээ. Цаашид ч тэдний цахим ур чадварыг улам дээшлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.