Ирээдүй цогцолбор сургуулийн 1-р бага сургуулийн 4-р ангийн хүүхдүүдэд “Хүүхдийг бүх талаар нь хөгжүүлье” (ART of Excel) 4 өдрийн сургалтыг зохион байгуулав. Энэ сургалтад хамрагдсанаар:
- Айдас түгшүүр, уур, бухимдал гэх мэт таагүй сэтгэлийн хөдөлгөөнөө даван гарах
- Анхаарал төвлөрөх, ой тогтоох чадвараа нэмэгдүүлэх
- Баяр хөөр, бүтээлч байдал, сайн сайхан мэдрэмж олж таних
- Олон хүмүүсийн өмнө тайзан дээр гарах айдсаа хэрхэн даван гарах
- Багаараа ажиллах, хамтдаа хүндрэлийг даван туулахад суралцах зэрэг чадварыг олж авахаас гадна гар утас, компьютер зэрэг орчин үеийн сэтгэцэд нөлөөлөх хүчин зүйлсээс хэрхэн өөрийгөө хамгаалж болох арга ухаанд суралцав.